“Мөнгөн Бороо Групп” ХХК нь “Технологийн Хөгжлөөс Хоцролгүй Хамтдаа” уриан дор Монголын
хэрэглэгчдэд дэлхийн сүүлийн үеийн ухаалаг технологи, төхөөрөмжүүд, видео консол болон
тоглоомуудыг цаг алдалгүйгээр оруулж ирэх зорилготой ажилладаг.

2002 онд Нарлаг их дэлгүүрт “Dream Disc” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлж, 2003 оноос “Dream
Star” хэмээн нэрээ өөрчилсөн. 2010 оны 3-р сараас эхлэн “Мөнгөн Бороо Групп” ХХК нэртэйгээр үйл
ажиллагаагаа явуулж байна.

2005 онд Скай их дэлгүүрт, 2008 онд Ачлал болон Нарлаг их дэлгүүрүүдэд, 2015 онд Макс Мол их
дэлгүүрт “Мөнгөн Бороо” нэртэйгээр салбараа нээн үйл ажиллагаа явуулж байгаа ба улмаар
өргөжүүлж, 2016 онд River Tower-т Мөнгөн Бороо дэлгүүр, E-Mart худалдааны төвд Happy Kids нэртэй
тоглоомын төв нээж, одоогоор нийт 5 салбартайгаар амжилттай ажиллаж байна.

2014 оноос АНУ-ын хүүхдийн модон тоглоом үйлдвэрлэгч Melissa & Doug брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч болсон.

Энэ оноос БНСУ-ын Daesung Toys, Oxford брэндийн хүүхдийн тоглоомуудыг албан ёсоор борлуулж
эхлэн, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Та манай дэлгүүрт зочлон ирснээр сүүлийн үеийн техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах
боломжтойгоос гадна бяцхан үрсдээ АНУ-ын Meliisa & Doug, БНСУ-ын Daesung Toys, Oxford брендийн
тоглоомуудаас сонгон, ая тухтай үйлчилгээ авч, шинэ соргог мэдээлэлтэй танилцах боломжтой.

Манай дэлгүүрт, Samsung-ын ухаалаг телевизорууд, Apple болон Samsung-ын ухаалаг утас, таблет,
суурин болон зөөврийн компьютер, Sony, Microsoft, Nintendo хэмээх томоохон консол үйлдвэрлэгчдийн PlayStation, Xbox, Switch консолууд болон тэдгээрийн тоглоом, дагалдах хэрэгслүүд, өдөр тутмын бусад хэрэгцээтэй технологийн бүтээгдэхүүн байна.