Бидний тухай

Мөнгөн Бороо Групп ХХК нь 2010 оноос Улаанбаатар хотод худалдаа үйлчилгээ, орон нутагт барилгын материал үйлдвэрлэл, мод үржүүлгийн үйл ажиллагаагаа явуулж байгаа ба анх Аудио CD, DVD дүрс бичлэгийн үйлчилгээ, видео тоглоом худалдаагаар бизнесийн гараагаа эхлүүлж байлаа.


Үүнээс хойш “Технологийн хөгжилтэй зэрэгцэн хамтдаа” гэдэг уриан дор Хонконгийн Fortress, Broadway болон АНУ-ын Gamestop зэрэг электрон барааны дэлгүүрийн загвараас үлгэрлэн дэлхийд алдартай Apple, Sony, Microsoft, Samsung гэх мэт брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн бараа бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлж, хэрэглэгчдэд илүү ойртуулан АНУ-аас оруулж ирэн нийлүүлж байна.


Видео тоглоомын PlayStation, Xbox, Nintendo тоглоомын консолууд, диск, дагалдах хэрэгслүүд, Amazon-ны ухаалаг төхөөрөмжүүд, GoPro, Bose, Beats, JBL чихэвч, чанга яригч гээд олон бараа бүтээгдэхүүнийг хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, чанарын баталгааг эрхэмлэн худалдаалдаг нь хэрэглэгчдийн сайшаалыг хүртдэг билээ.


Хүүхдийн тоглоомын хувьд бага насны болон сургуулийн насны ангилалаар АНУ-ын “Melissa and Doug”, БНСУ-ын “Oxford”, “Daesung Toys”, “Iconix” брэндийн хүүхдийн тоглоомуудыг албан ёсны эрхтэйгээр борлуулж байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл